
“Эко авто тээвэртэй Монгол” алсын хараатай ажилладаг Eco Car Center Улаанбаатар хотод 4,000 м² талбайтай, нэг дор 120 хүртэлх автомашины багтаамж бүхий Монголын хамгийн том цахилгаан автомашины (EV) шоурүүмийг нээлээ.
9 жилийн туршлага, 5,000+ автомашин
Eco Car Center нь 2017 оноос хойш дотоодын зах зээлд Япон болон Хятадаас Toyota, Honda, Nissan, BYD, Dongfeng, Zeekr 9X, Xiao MI- YU зэрэг брэндийн автомашин импортолж, өдгөө 21 аймагт гэрээт борлуулалтын сүлжээг үүсгэн ажиллаж буй туршлагатай компани юм.
EV Монголд хэр тохиромжтой вэ?
Монголчуудын EV-тай холбоотой санаа чилээдэг гол асуудал бол яахын аргагүй эрс тэс уур амьсгал болон цэнэглэх станцын хүртээмжгүй байдал. Гэвч технологийн дэвшлийн ачаар -20°C-40°C хүрдэг Монголын өвөлд тохирсон цахилгаан болон бензин хосолсон PHEV загварууд улам л сайжирсаар. PHEV-н хувьд бүрэн цахилгаанаар 100-210 км, хосолсон горимоор 1,000-1,170 км туулах чадвартай нь томоохон давуу тал.
Үүнээс гадна Засгийн газрын улс даяар 500 EV цэнэглэгч станцын сүлжээ байгуулах санаачилга амжилттай хэрэгжвэл, 5 жилийн дараа бид EV унаад орон нутаг руу ч чөлөөтэй зорчих гэхчлэн аль аль талаасаа EV сонгох боломж сайжирсаар.
Орчин үеийн шоурүүм ийм байдаг
Өнгөрсөн 6-р сард ашиглалтад орсон Eco Car Center-н шоурүүмийн гол давуу тал нь автомашины худалдаанаас гадна засвар үйлчилгээ, 24 цагийн бүрэн автомат угаалга, цахилгаан автомашины цэнэглэх станцыг нийт 6,500 м² талбайтай 4 давхар бүхий байгууламжид нэг дор төвлөрүүлснээрээ онцлогтой. Энэ нь ч "Ирээдүйг өнөөдөр жолоод" хэмээх алсын харааг зорилт болгон тавьсан тус компанийн EV экосистем угсрах төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм.
📍 Шоурүүмийн хаягтай ЭНД дарж танилцаарай.
☎️ Борлуулалтын албатай холбогдох бол 7577-2020
Эх сурвалж: Эко Кар Центр ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.