
Дэлхийн банкны хар жагсаалтад Монголын 28 ААН болон хүн багтаж буй. Үүний 24 нь Макс Группийн охин компани, тэдэнтэй холбоотой компаниуд.
🤕 1 үхрийн эвэр доргиход…
Өнгөрсөн жилийн 11-р сард EBRD Макс Группийн 2 охин компани болох Макс Импекс ХХК, Хан Алтай Ресурс ХХК болон тэдэнтэй холбоотой 22 компанийг авлига өгөх оролдлого хийсэн гэх шалтгаанаар өөрийн санхүүжилттэй аливаа төсөл, санхүүжилтэд оролцох эрхийг нь хасаж байв. Хэдий тус 24 компанид EBRD санхүүжилтийн хориг тавьсан ч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тэргүүтэй нийт 5 олон улсын хөгжлийн банк харилцан хориглох гэрээтэй тул Дэлхийн банкны хар жагсаалтад ч давхар орсон хэрэг.
🚫 Мөнхийн хориг
Тэднээс гадна 4 компани байгаа нь Саруул-Оч ХХК болон Экограф ХХК болон тус компанитай ижил нэртэй Экографи ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал Т.Баярмаа нар багтаж буй. Экограф ХХК-ийн хувьд 2008 онд Монголын байгаль орчны засаглалыг сайжруулах чиглэлд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх шалтгаанаар хар жагсаалтад орсон байна. Компани нь тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд эргэн олон улсын банкны хөтөлбөр, тендерт орох боломжтой ч Гүйцэтгэх захирал нь тодорхойгүй хугацаагаар хоригт орсон байгаа юм.
Эцэст нь… Аливаа олон улсын хөгжлийн банкнуудын санхүүжилт, хөтөлбөрийн шалгаруулалт нарийн дэг жаяг, журамтай явагддаг. Энэ ч утгаараа 1 үхрийн эвэр доргиход 1,000 үхрийн эвэр доргих эрсдэлтэй тул хаа хаана аа л бодолтой байхгүй бол Монгол загвараар явбал 1 байтугай нэжгээд банкны хоригт орох эрсдэлтэй ажгуу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.