
ХасБанк (XAC)-ны хувьцааны үнэ санхүүгийн ашгаасаа хэд дахин хурдан өсөж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Энэ талаар ухаж мэдэцгээе.
📈 Ашиг 1.4 дахин VS Үнэ 2.6 дахин өсөв
2023 онд ₮62.2 тэрбум байсан хагас жилийн цэвэр ашиг 2026 онд ₮88.2 тэрбумд хүрч 1.4 дахин өслөө. Тэгвэл мөн хугацаанд сарын дундаж үнэ ₮636-аас ₮1,686 болж, 2.6 дахин буюу ашгаасаа хавьгүй хурдан өсжээ.
🔺🔻 Үнэлгээ тэлж, өгөөж шахагдав
Хувьцааны үнийн тасралтгүй өсөлтөөс шалтгаалан P/B харьцаа жилийн өмнөх 1.1-ээс 1.8 болж өсөв. Энэ нь үнэлгэ чангарч буйг илтгэнэ. Цаашлаад, P/E харьцаа 9.5 буюу ашгийн өгөөж 10.5% байна. Энэ нь бодлогын хүү болон инфляцаас доогуур байгаа бөгөөд тэдний өнгөрсөн оны эцэст хуваарилсан ногдол ашгийн өгөөж 3.3% л байсан аж.
🪄 Анхаарах үзүүлэлт
ХасБанкны санхүүгийн суурь үзүүлэлт тун дажгүй байгаа. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 20.5%, чанаргүй зээл 2.2%, нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа 18.9% байна. Чанаргүй дүн нь салбарын хамгийн багад тооцогдсоор ирсэн билээ.
Эцэст нь... Сүүлийн хэдэн сар ТОП-20 компанийн хувьцааны үнэ нэлээд өсөж байгаа. Хэрэв та хөрөнгө оруулалтын шийдвэрээ хараахан гаргаж амжаагүй байгаа бол өсөлтийг дагаж хөдлөхөөсөө өмнө сайтар судлахад гэмгүй биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.