CAMCA (Төв Ази, Монгол, Кавказ, Афганистан) Бүсийн Форум Улаанбаатар хотноо 6 сарын 19, 20-нд Шангри-ла зочид буудлын хүлээн авалтын их танхимд зохион байгуулагдах гэж байна. Анх 2015 онд Монголд амжилттай зохион байгуулагдаж байсан уг форум 10 жилийн дараа дахин ирж буй нь бүс нутгийн олон талт хамтын ажиллагаа, хөгжилд Монголын гүйцэтгэх үүргийг бататгасан онцлох үйл явдал юм.
CAMCA бүс нутгийн форум нь анх 2014 онд CAMCA сүлжээ, Төв Ази-Кавказын хүрээлэн (CACI) болон Рамсфелд сангийн санаачилгаар эхэлсэн бөгөөд түүнээс хойш жил бүр уламжлал болгон зохиогдож буй бүс нутгийн хэмжээнд нэр хүндтэй олон улсын арга хэмжээ юм. Энэхүү форум нь бизнес, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгмийн хөгжил, хамтын ажиллагааны стратегийн асуудлуудыг хэлэлцдэг нээлттэй, олон талт хэлэлцүүлгийн платформ болон өргөжөөд буй.
Энэ жилийн форум “Бүс нутгийн ирээдүйн хөгжлийг хамтдаа тодорхойлох нь: CAMCA дахь бизнес, нийгэм, засаглал” сэдвийн хүрээнд зохиогдох бөгөөд бүс нутгийн ирээдүйн хөгжил, хувийн хэвшил, нийгэм, засаглалын харилцан уялдаа, хамтын шийдлийг эрэлхийлэх стратегийн түвшний хэлэлцүүлгүүд өрнөнө.
Форумд CAMCA бүс нутгийн ирээдүйг тодорхойлохоор Америк тэргүүтэй 30 гаруй орны 250 гаруй бодлого боловсруулагч, салбар бүрийн лидер, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, олон улсын болон санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид, мөн тусгайлан уригдсан нэр хүндтэй зочид, дэлхийн түвшний илтгэгчид оролцох юм.
Форумын хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана:
6 сарын 17:
6 сарын 19, 20:
🔗 www.camcaforum.org вэбсайт болон [email protected] И-мэйл хаягаар болон ЭНД дарж форумын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, оролцогчоор бүртгүүлэх болон үзэсгэлэнд оролцох хүсэлтээ илэрхийлээрэй.
CAMCA бүсийн форум нь Монголд бүс нутгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээрт эрх тэгш оролцож, санал шийдлээ харилцан дэвшүүлэх боломжийг нээж байна. Түүнчлэн бизнесүүдийг шинэ зах зээлтэй холбож, мэдлэг, инновацыг экспортлох, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, хөрөнгө оруулалтыг татах онцгой боломжийг нээх болно.
Зохион байгуулагчдын тухай
CAMCA бүсийн форумыг Төв Ази-Монгол-Кавказ-Афганистан манлайлагчдын сүлжээ (CAMCA Network), Рамсфелд Сан (Rumsfeld Foundation) болон дотоодын түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар зохион байгуулж байна.
CAMCA
Network нь Төв Ази, Монгол, Кавказ, Афганистаны хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ
зориулан ажилладаг
бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүд, шинэ санаа, шийдэл гаргагч 300 гаруй
манайлагчдын нэгдсэн платформ юм. Энэ сүлжээ нь бүс нутгийн эдийн засгийн
өсөлт, хамтын ажиллагаа, инновацыг дэмжих замаар улс орнуудын харилцан
ойлголцол, нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Харин Рамсфелд
Сан нь чөлөөт, нээлттэй нийгмийг цогцлоох, төрд үйлчлэх манлайлагчдыг бэлтгэх,
улс хоорондын соёлын болон мэргэжлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн олон
талт санаачилгыг дэмждэг Америкийн Вашингтонд байрлах нэр хүндтэй байгууллага
юм.
Эх сурвалж: CAMCA бүсийн форум
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.