S&P 500 индекс (^GSPC)-ийн сагсанд өсөх ирээдүйтэй гэгдэх IT компани Supermicro (SMCI) нэмэгдлээ. Supermicro бол ХЗЗ-н хамгийн халуухан компанийн эрдэнэсийн авдар. Үргэлжлүүлж уншихын өмнө тус компанийг таагаарай.
Галзуу хурдаар өсөв
Хариулт нь мэдээж Nvidia (NVDA). AI-н халуурлыг Supermicro Nvidia-гаас дутуугүй ашиглаж хувьцааны үнэ нь өнгөрсөн жилийн өдийд $108 байсан бол жилийн дотор 10 нугарч хамгийн дээд цэгтээ буюу $1,204-т ч хүрч байв. Энэ оны хамгийн өндөр өсөлттэй яваа Nvidia-н хувьцааны үнэ гэхэд жилийн дотор 3 нугарч $884-т хүрсэн гэхээр тоосоороо булсан байгаа биз?
Тэгвэл Supermicro S&P 500 индексэд багтах шалгуураа хэрхэн хангасныг харах уу?
Бизнесийн шинжье!
Supermicro бол AI, үүлэн тооцоолол, зүйлсийн интернэт (IoT), 5G зэрэг технологиудын техник болон программ хангамжийн цогц үйлчилгээ үзүүлэгч компани юм. Тус компани хоёрхон хоногийн өмнө Nvidia-н дараагийн загварын чипт зориулсан 8U болон 1U агаарын хөргөлттэй системүүд, 4U шингэн хөргөлттэй системийг багтаасан SuperCluster-г танилцуулаад буй.
Эцэст нь… Тус компанийн хувьцааны үнэ S&P 500 индексэд багтсан эхний өдрөө 6% унаж одоо $1,000 болоодхов. Юутай ч Supermicro хөргүүрийн системээсээ гадна ногоон IT-г хөгжүүлэхээр мөс хагалж яваа гэдгээрээ бусдаас онцгой. Овоо хараандаа авах гоё компанитай боллоо. Цаашид хэрхэхийг нь харж сууя даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.