• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 28, 2024
Хэвлэлийн мэдээ

Солонгосын иргэд Монголд өөрcдийн төлбөрийн апп-аа ашиглан тооцоо хийх боломжтой боллоо

lemonpress
Lemon Press
3 сарын 28, 2024
3 сарын 28, 2024

Тодруулбал, SendMN болон QPay Өмнөд Солонгосын GLN-тэй хамтран Солонгосын иргэд Монголд, Монголын иргэд Солонгост өөрсдийн төлбөрийн апп-аараа дамжуулан төлбөр тооцоо хийх боломжтой цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлж буй.

GLN нь олон улсын санхүүгийн байгууллагуудыг холбодог дэлхийн төлбөрийн хэрэгслийн сүлжээ бөгөөд хэрэглэгчид хаана ч явсан төлбөр тооцоо хийх, АТМ бэлэн мөнгө авах болон мөнгө шилжүүлэх боломжтой юм.

Уг төлбөрийн үйлчилгээ нэвтэрснээр QPay ашигладаг бүх газруудад Солонгосын иргэд төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай хийх боломжийг олгохоос гадна 2 улсын хооронд эдийн засаг, соёлын хувьд илүү бат бөх харилцааг бий болгоход түлхэц болж байна.

Түүнчлэн аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан бизнес эрхлэгчдийг өөрсдийн QR кодыг шинэчлэхийг уриалж байна. Солонгосын жуулчид дараах апп-уудаар Монголд төлбөр тооцоо хийх боломжтой.

Харин Монгол иргэд арилжааны банкнуудын апп-аараа дээрх апп-ууд руу болон GLN үйлчилгээ нэвтэрсэн зүүн өмнөд Азын 10 гаруй улс руу төлбөр тооцоо хийх боломжтой аж.

Мөн уг төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлж буйг холбогдуулан SendMN, Qpay болон GLN компанийн төлөөллүүд 3 талт хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурах арга хэмжээг 3 сарын 29 буюу өнөөдөр Шангри-Ла-д зохион байгуулж байна.

Сонирхуулахад, Монголд жилд дунджаар 100 гаруй мянган Солонгос иргэд аялал жуулчлалын зорилгоор ирдэг ба манай улсын эдийн засагт $1 тэрбумын орлого оруулдаг бол Солонгос улс руу сурч хөдөлмөрлөх, эмчлүүлэх болон аялал жуулчлалын зорилгоор жилд 120 гаруй монголчууд явдаг аж.

ЗГ-аас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж аялал жуулчлалыг дэмжих ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа ба 2024 оны хувьд “Go MonGOlia” уриан доор жуулчдыг Монгол оронд зочилж ирэхийг уриалж байгаа юм. SendMN болон Qpay компанийн зүгээс ЗГ-аас зарласан энэхүү аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж буй илэрхийлэл нь энэхүү төлбөрийн үйлчилгээ юм.

Эх сурвалж: SendMN

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.