• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Технологи

Цоо шинэ IPO айсуй 

yld
М.Хулан
7 сарын 3, 2025
7 сарын 3, 2025

Үүлэн технологи болон вэб дизайны хослол Figma олон нийтэд нээлттэй болохоор өнгөрсөн Мягмар гарагт IPO хийх хүсэлтээ SEC-д хүргүүллээ. Тэд Нью-Йоркийн хөрөнгийн биржид $FIG тикертэйгээр хувьцаагаа арилжихаар төлөвлөж буй. 

🚀 IPO-н хүлээлт

Figma 2023 оны байдлаар $12.5 тэрбумаар үнэлэгдэж байсан. Одоохондоо компанийнхаа хэдэн %-ийг олон нийтэд санал болгохоо зарлаагүй ч IPO-роо $1.5 тэрбумыг татан төвлөрүүлнэ гэсэн шуум тархаад байна. Энэ тооцооллынхоо дагуу явбал энэ оны хамгийн том технологийн IPO хэмээн өргөмжлөгдсөн CoreWeave-тай зэрэгцэж очих нь ээ. 

  • 📊 Санхүүгийн үзүүлэлтүүд: Компани сүүлийн 12 сард $821 саяын орлого олж, 91%-ийн ашгийн маржинтай ажилласан хэмээн тайлагнажээ. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж буй үзүүлэлт нь өр шир бараг байхгүй хэмээсэн нь.   
  • 💡 Жилдээ: Энэ оны эхний байдлаар тус компани 1,000 гаруй хэрэглэгчтэй бөгөөд жилдээ дор хаяж $100,000-ын орлого олдог гэж мэдээлсэн юм. 

🪄 Хэзээний л царайлаг… 

Тэртээ 2012 онд үүсгэн байгуулагдсан Figma олон нийтэд ил болсон хөрөнгө оруулалтаас нь харахад Index Ventures, Sequoia Capital, Greylock Partners-с 5 гаруй удаа $333 сая орчим хөрөнгө оруулалтыг авч байжээ. Харин 2023 онд Abode (ADBE) тэдэнд $20 тэрбумыг санал болгож, нэгдэхээ шахсан даа. 

  • 📰 Сүүлийн үед Figma платформдоо AI шийдлүүдийг нэгтгэхэд ихээхэн хөрөнгө зарж байгаа ч шинэ үеийн Lovable тэргүүтэй AI-уудтай ширүүхэн өрсөлдөх шаардлагатай тулгарч байгаа аж. Ойрын ирээдүйд Figma-н №1 эрсдэл нь AI-н өрсөлдөөнд хоцрох гэгдэж буй. 

Эцэст нь… Figma-н IPO зах зээлд өндөр хүлээлт үүсгэх боллоо. Ашиг, орлого, өрийн түвшин бага байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа ч, AI-н талбарт хэр ирээдүйтэй компани вэ гэдэг нь эргэлзээ дагуулсаар. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.