• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 3, 2024
Opinions
Lemon Press
/ 3 сарын 3, 2024

Кастодиан үйлчилгээний талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс

үйлчилгээний талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс” нийтлэлийг хүргэж байна.

Lemon Press Opinions-н ээлжит дугаараар ХААН Банкны Кастодианы Үйлчилгээний Газрын Захирал Ч.Ариунжаргалын “Кастодион үйлчилгээний талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс” нийтлэлийг хүргэж байна. 

Кастодианы үйлчилгээ Монголд нэвтэрсэн нь 

Монголын эдийн засагт томоохон нөлөөтэй уул уурхайн төсөл гадаад зах зээлд хувьцаа гарган нээлттэй арилжаалагддаг болох талаарх яриа, хэлэлцээр олон улсын томоохон банкнуудтай идэвхтэй өрнөж байх 2010-2012 оны үеэр Монголын томоохон банкнууд руу гадаадын банкнууд кастодианы үйлчилгээ үзүүлэх эсэх талаар анх хандаж, асууснаар энэ үйлчилгээний талаар банкнууд судалж эхэлсэн. Зохицуулалтын орчны бэлтгэл ч үүгээр эхэлсэн болов уу. Учир нь удалгүй Банкны тухай хуульд банкнууд кастодианы үйлчилгээг СЗХ-ны тусгай зөвшөөрлөөр эрхэлж болох тухай нэмэлт өөрчлөлт орж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд кастодианы үйлчилгээг нарийвчлан тодорхойлж, Монголбанк СЗХ-ны хамтарсан кастодианы үйл ажиллагааны болон тусгай зөвшөөрөл олгох тухай зохицуулалтыг 2014 онд баталснаар банкнууд тус үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Одоогоор Монголд ХААН Банк ХК (KHAN)-ийг оруулаад санхүүгийн зах зээлд 3 арилжааны банк кастодианы үйлчилгээг үзүүлж байна.

Хэнд зориулагдсан, ямар үйлчилгээ вэ?

Кастодианы үйлчилгээний анхны үүсэл нь биет хөрөнгө болон үнэт цаасыг хадгалж хамгаалах хэрэгцээ шаардлагаас улбаатай. Англиар “Custody” гэх үг нь харж хандах гэсэн утгатай мөн “Safekeep” гэдэг үг энэ үйлчилгээний тодорхойлолтод хэрэглэгддэг бөгөөд найдвартай хадгалах гэсэн санааг илэрхийлдэг. Орчин цагийн санхүү, ХЗЗ-д кастодианы үйлчилгээ биет үнэт цаас хадгалахаас даван хөрөнгө оруулагчид тэр дундаа хөрөнгө оруулалтын сан гэх мэт институт хөрөнгө оруулагчдад хөрөнгийн бүртгэл болон түүнтэй холбоотой бүхий л “арын ажиллагаа”-г хариуцан үзүүлдэг үйлчилгээ болон тэлсэн. Товчоор бол кастоди үйлчилгээ нь хөрөнгө оруулагчдын худалдан авсан үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг тэдгээрийн нэр дээр нээсэн үнэт цаасны дансанд бүртгэн хадгалж, түүнтэй холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал:

  • Хөрөнгө оруулагчийн өмчлөлд хадгалагдаж байгаа үнэт цаастай холбоотой төлбөр тооцоог гүйцэтгэх, холбогдох орлогыг хүлээж авах,
  • Хөрөнгө оруулалт хийсэн компани буюу үнэт цаас гаргагчаас хийж байгаа тухайн хөрөнгө оруулалтын үнэ, үнэлгээнд нөлөөлөхүйц бүхий л үйл ажиллагааны (компанийн үйл ажиллагаа буюу corporate action) мэдээ мэдээллийг хүргэх түүнтэй холбоотой шаардлагатай үйлчилгээг үзүүлэх,
  • Үнэт цаасны болоод мөнгөн хөрөнгийн дансны мэдээлэл хүргэх, эзэмшиж буй үнэт цааснуудын буюу хөрөнгө оруулсан багцын үзүүлэлтийн тайлан хүргүүлэх гэх мэт үндсэн үйлчилгээг олон улсын жишгээр үзүүлдэг.

Эдгээр үйлчилгээ нь зөвхөн дотоодын зах зээл дэх хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй, гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийх, хадгаламжийн бичиг (Depository receipt) гаргах замаар хөрөнгө босгох үйл явцад ч хамаардаг.

Монголын ХЗЗ-ийн зохицуулалтаар кастодианы үйлчилгээ нь дээр тодорхойлсон үндсэн үйлчилгээнээс гадна хөрөнгө оруулалтын сангуудад нэмэлтээр сангийн гишүүд буюу нэгж эрх эзэмшигчдийн бүртгэл болон сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээг тооцоолох, хяналт тавих үйлчилгээг ч үзүүлдэг. Энэ үйлчилгээ нь олон улсад “Transfer agent” гэх тусдаа үйлчилгээний төрөлд хамаарах бөгөөд тусдаа бүтэц үзүүлэх тохиолдол нийтлэг. Мөн хадгаламжийн бичиг гаргагч буюу “Depository” банкны үйлчилгээг кастодианы үйлчилгээг үзүүлэгчид үзүүлэх боломжтой байхаар зохицуулагдсан байдаг.

Кастодианы үйлчилгээний ХЗЗ, эдийн засагт үзүүлэх үр нөлөө

Кастодианы үйлчилгээний үндсэн зарчим нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийн төлөө ажиллах юм. Тухайлбал, 

  • Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийдэг сангийн нэгж эрх эзэмшигчдийн хувьд тухайн сангийн дотоод гадаадын ХЗЗ-д болон бусад байдлаар хийж байгаа сангийн хөрөнгө оруулалт нь анх нэгж эрх эзэмшигчдээс хөрөнгө оруулалтаа татахдаа танилцуулсан хөрөнгө оруулалтын бодлогын бичиг баримтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх,
  • Хийсэн хөрөнгө оруулалтын багцынхаа үнэлгээг үнэн бодитой хийж байгаа эсэхэд хяналт тавих Шаардлагатай мэдээллийг тогтмол хүргэх байдлаар ажилладаг. 

Кастодиан нь нэг талаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийн талд ажиллаад нөгөө талаас хөрөнгийг удирдан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байгаа мэргэжлийн хөрөнгө оруулагчид, сангуудад хөрөнгө оруулалтын шинжилгээ судалгаандаа төвлөрөн, зөв шийдвэр гаргахад дэмжиж ажилладаг гэж болно.

Энэ утгаараа кастодианы үйл ажиллагаа нь ХЗЗ-д мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байдлаар хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг хөгжүүлэх зэргээр үр нөлөө үзүүлдэг. Дотоодын ХЗЗ дэх бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын хэрэгслүүд нь олон улсын хөрөнгө оруулагчдад сонирхолтой, өгөөжтэй байх тохиолдолд тэдгээр хөрөнгө оруулагчид дотоодын кастодиан банкнуудад данс нээн хөрөнгө оруулалтаа бүртгүүлж хадгалуулах, холбогдох үйлчилгээг авах байдлаар орж ирдэг. Ингэж тухайн зах зээлд орж ирэхдээ зах зээлийн бүтэц, үйл ажиллагаа болон кастодиан банкны үйлчилгээний олон улсын жишигт нийцсэн эсэхийг үйл ажиллагааны үр ашиг болон эрсдэлийн удирдлага талаас шинжлэн үнэлсний дагуу шийдвэрээ гарган кастодианд дансаа нээн хөрөнгө оруулалт хийх юм.

ХААН Банкны кастодиан үйлчилгээний онцлог

ХААН Банкны хувьд олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор мэргэжлийн түвшинд, дэд бүтэц системийн ажиллагааг бий болгон, харилцагчдынхаа хөрөнгийг найдвартай хадгалахад чиглэн ажилладаг. 

Харилцагчийн хөрөнгийн найдвартай байдлыг хангаснаар олон улсын томоохон хэмжээний хөрөнгө оруулалт Монголын ХЗЗ-д орж ирэх нөхцөлийг бүрдүүлж буй. Эргээд ХЗЗ-ээс хөрөнгө татахаар зорьж байгаа Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг олон улсын зах зээлд тавигддаг нөхцөл шаардлагын дагуу нээлттэй арилжаалах нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэмжээний бүтээгдэхүүнийг бий болгоно. 

Үүний зэрэгцээ олон улсын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд нэвтрэн хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг ХЗЗ-ийн дэд бүтэц, кастодиан банкны үйлчилгээний түвшинд бүрдүүлснээр дотоодын ХЗЗ, эдийн засаг өргөн хүрээгээрээ тэлэх боломжтой болох юм.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.