
PISA-н 2025 оны үзүүлэлт гарлаа. Манай улсын хувьд уг шалгалтыг анх 2022 онд өгч байв. Харин одоо 2 дахь удаагийн шалгалтын үзүүлэлттэйгээ танилцацгаая. PISA бол дэлхий даяар 15 настнуудын уншиж, бодох, байгалийн ШУ-ын чадварыг үнэлдэг олон улсын шалгалт юм.
🔬 Байгалийн ШУ: Ахиц гарсан ч сурагчдын 43% нь суурь түвшинд хүрээгүй
Өчигдөр Боловсролын яам 2025 оны PISA гүйцэтгэлийн үнэлгээнд Монгол 91 орноос 49-р байранд эрэмбэлэгдэв хэмээн гол усаар нэг зарлалаа. Өнгөн тал дээрээ сайхан мэдээ. Гэвч бодит байдал нь нүүр уйлахаар л юм.
Тухайлбал, ганц ахисан байгалийн ШУ-ы үзүүлэлт маань 424 оноо буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) орнуудын дунджаас 60 оноогоор доогуур үзүүлэлт. Цаашлаад, шалгалт өгсөн 7,146 сурагчийн 43.1% нь суурь түвшинд хүрч чадалгүй бүдэрчээ.
📚🧮 Тоо бодох & унших чадвар
Цаашлаад, математикийн дундаж оноо 419 буюу 91 улсаас 49-рт жагсав. Энэ нь OECD-н дунджаас 44 оноогоор доогуур үзүүлэлт. Харин унших чадвараар 374 оноо авч, 69-р байрт жагсаад буй. OECD-н дунджаас бол бүр 87 оноогоор доогуур үзүүлэлт юм.
Эцэст нь… Жил жилийн ЭЕШ-ын онооноос л манай улсын боловсрол уруудсаар байгааг харж болно. Гэснээс сурагчид маань шалгалтын оноогоороо OECD-н дунджийг барахгүй байгаа ч AI хэрэглээгээрээ бол дунджаас дээгүүр үнэлэгдсэн байна лээ. Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа нь сайшаалтай ч, эхлээд өөрийн тархиар бодож, сэтгэж сурахгүй бол ч…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.