Dude Perfect гээд 60.1 сая subscriber-тай YouTube сувгийн талаар дуулж байсан уу? Тэгвэл тэд хувийн хөрөнгө оруулалтын компани болох Highmount Capital-с $100 гаруй саяын хөрөнгө оруулалт татжээ. $100 саяын хөрөнгө оруулалт босгож чадсан гэхээр зүгээр ч нэг YouTube суваг биш бололтой шүү.
Бизнес эрхлэгч YouTuber-үүд
Dude Perfect нь спорт тэр дундаа сагсан бөмбөг, комедигийн контентоор дагнасан YouTube суваг бөгөөд өдгөө 15 нас хүрээд буй. Тэд бол зүгээр ч нэг YouTube суваг биш. Nike (NKE)-с эхлээд спортын брэндүүд болон олон төрлийн компаниудтай хамтардаг, өөрийн гэсэн цахим дэлгүүртэй, уламжлалт ТВ, видео тоглоомын салбар гээд хуруу дүрээгүй салбар тун цөөхөн сүйхээтэй 5 YouTuber-үүдтэй.
Маркетингийн зах зээл инфлүнсэрүүд дээр тогтож байна
Dude Perfect ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татахад инфлүнсэр маркетингийн буян их бий. Тухайлбал, Goldman Sachs (GS)-н тооцоолсноор контент бүтээгчдийн зах зээл өдгөө $250 тэрбум руу мацаж байгаа төдийгүй ойрын 2-3 жилд бараг 2 дахин өсөж, $480 тэрбумаар үнэлэгдэх төлөвтэй байгаа юм.
Сонирхуулахад, 2022 онд YouTube-н контент бүтээгчид Америкийн ДНБ-д $35 тэрбумыг оруулахын сацуу 400,000 гаруй бүтэн цагийн ажлын байртай тэнцэх хэмжээний ажлын байрыг дэмжсэн аж. Контент бүтээгчдээс гадна бүхэл бүтэн улс YouTube-с орлого олж байна гэхээр YouTube-н сүр хүчинд сөгдөн мөргөхөөр...
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.