Зээ, eSports-н зах зээлийн хэмжээ 2022 онд $1.5 тэрбум байсан бол 2030 он гэхэд 4.7 дахин нэмэгдэж $6.8 тэрбумд хүрэхээр байна. Энэ төрлийн спорт Монголд ч нэлээд хурдацтай хөгжиж буй.
Шинэ түүх
Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө PC тоглоом тоглодог хэнбугайг ч сайнаар хардаггүй байлаа. Харин өдгөө монгол залуус олон улсын чанартай eSports-н тэмцээнүүдэд амжилттай оролцож буй.
Тод илрэл: Нийт $3 саяын шагналтын сантай PUBG Mobile Global Championship 2023-н шилдэг 4 байрын 3-т Монгол баг шалгарсан
билээ. IHC Esports баг дэлхийн аварга болсон бол Stalwart Esports баг дэд аварга болж, 4Merical Vibes 4-р байранд тунасан юм.
Өндөр орлого: eSports-н тэмцээнүүд өндөр шагналтай байдаг тул шилдэг тамирчдын орлого ч өндөр байдаг. Бид Lemonade цувралынхаа эхний улиралд мэргэжлийн CS:GO тамирчин Kabal буюу Б.Бат-Энхийг оролцуулж
байв. Түүний тухайн үеийн жилийн орлого ₮100 сая байсан гэхээр лут байгаа биз?
532 сая үзэгч
Нийт eSports үзэгчдийн тоо 532 саяас даваад буй. Тэд ихэвчлэн Twitch болон YouTube Gaming зэрэг томоохон стриминг платформоор eSports-н контентыг үздэг аж. Twitch дээр л гэхэд 5.8 тэрбум цагийг live stream үзэхэд зарцуулсан байна. Тус спорт нь олон үзэгчтэй болохоос гадна маш олон арга хэмжээ, тэмцээнүүд зохиогддог болсон.
ESN: Монголд ч гэсэн ESN буюу eSports Network гэх дотоодын болон гадаадын албан ёсны эрхтэй eSports тэмцээн зохион байгуулагч бий. Тэд өнгөрсөн онд Mobile Legends: Bang Bang, Counter-Strike 2, DotA 2, Valorant гэх мэт тоглоомын төрлүүдээр ESN National Championship тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
Энэ жил юу хийх вэ? Харин 2024 онд нийт ₮120 саяын шагналын сантай PUBG Mobile, Counter-Strike 2, Mobile Legends: Bang Bang, DotA 2 гэсэн тоглоомын төрлүүдийн олон улсын эрхтэй шууд дамжуулалт, тэмцээн уралдаан зохион байгуулахаар ажиллаж буй.
Эцэст нь, танд дуулгахад ESN дэлхийн шилдэг eSport-н тэмцээн зохион байгуулагч BLAST-тай хамтран CS2 төрлөөр Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол багаа тодруулах гэж байгаа. Заа тэгээд сонирхогчид маань очно л биз дээ?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.