Гарааны бизнес гэдэг нь зөвхөн шинэлэг санаа, цоо шинэ нээлт хийх биш, харин асуудал, хэрэгцээг ухаалгаар олж харж, шинжлэх ухаанчаар шийдэх замаар инновацыг бий болгох үйл явц. Эрик Ризийн тодорхойлсноор, гарааны бизнес нь тодорхойгүй нөхцөлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхийг зорьсон хүмүүсийн нэгдэл юм. Монголд стартап эхлүүлэх, тогтвортой ажиллуулах нь олон бэрхшээлтэй тулгардаг бөгөөд мэргэжлийн зөвлөгөө, хөтөлбөр, хүрээлэл, хөрөнгө оруулалт зэрэг нь стартапуудад ихээхэн чухал байдаг.
Энэ удаад гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан "Дэлхийд гарах үнэ цэнийг хамтдаа бүтээе" уриатай Startup Challenge Mongolia тэмцээн зохион байгуулагдах гэж буй. Энэ бол Монголын стартап экосистемийн хүрээлэл нэгдэн зохион байгуулж буй анхны контент суурьтай үндэсний хэмжээний тэмцээн юм. Оролцогчид салбарын шилдгүүдээс суралцах, бизнесийн бодит сорилтод орох боломжтой бөгөөд үе шат бүрт нь санхүүжилт авах боломжтой.
Тэмцээний онцлог:
Үндсэн зохион байгуулагч нь Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк болон Стартап Маркетинг Спэйс ХХК.
Оролцох шалгуур:
Бүртгэл:
4 сарын 7-ноос 21-ний хооронд явагдах ба энэ ФОРМ-оор бүртгүүлнэ үү.
Албан ёсны веб сайт: www.startupchallenge.mn
Утас: 9934-1676
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.